|

REUTERS: Украинд энгийн иргэдийн цувааг бөмбөгдсөнөөс 25 хүн амь үрэгджээ

Украины өмнөд хэсгийн Запорижжя хотод энгийн иргэдийн автомашины цувааг Оросын пуужин оноосноос олон хүн амь үрэгдэж, гэмтсэн байна. Тус цуваанд явсан иргэд оросуудад эзлэгдсэн бүс нутагт суугаа төрөл төрөгсдөө эргэж, хоол хүнсний хангамж хүргэхээр хөдлөх гэж байсныг Украины албаныхан мэдэгджээ.

Запорижжя мужийн захирагч Александр Старухын мэдээлснээр, Оросын агаарын цохилтод 23 хүн амь үрэгдэж, 28 хүн гэмтэж бэртсэн гэв. Уг агаарын дайралт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эзлэн авсан дөрвөн мужийг Орост нэгтгэхээ албан ёсоор зарлахаас хэдхэн цагийн өмнө болжээ.

Түүний дараа Украины Ерөнхийлөгчийн Тамгийн газрын парга Андрий Ермакийн мэдээлснээр 25 хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтсэн гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments